Домогт тамирчин Марадона таалал төгсч Аргентин Улс гашуудал зарлажээ

Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч, дасгалжуулагч асан Диего Марадона 60 насандаа таалал төгссөн байна. Марадонаг таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес гурван өдрийн гашуудал зарлажээ. Диего Марадона 1960 оны 10 дугаар сарын 30-нд Буэнос-Айрес хотын Виллья Фиорито дүүрэгт төржээ. Тэрээр гурван настайдаа хөл бөмбөгийн бөмбөг бэлгэнд авч, бүх цаг заваа хөл бөмбөгт зориулжээ. Арван настайдаа тэрээр “Архентинос Хуниорс” хөл бөмбөгийн клубийн идэрчүүдийн секци болох “Лос Себольитас” хүүхдийн багт элсэж, 16 нас хүрээгүй байхдаа анхны тоглолтоо хийжээ. 1977 онд Диего шигшээ багт тоглож эхэлсэн байна. Диего Марадона хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг гэж тооцогддог. Тэрээр 1986 оны … Continue reading Домогт тамирчин Марадона таалал төгсч Аргентин Улс гашуудал зарлажээ